Режинов ПН 3мл

РЕЖИНОВ ПН Гиалуроны хүчил болон Полипептид 3мл Найрлага: Хөндлөн холбоосгүй натрийн гиалуронат 20 мг/мл Полинуклейд 5 мг/мл Фосфатын буфержуулсан давсны уусмал

Тоо ширхэг:
-+
  • Код:

    #

  • Үйлдвэрлэгч:

    Neogenesis.co.kr

  • Тайлбар
  • Борлуулалтын байршил
  • Видео
  • Сертификат ба зөвшөөрөл

Дүрслэл:
Режинов ПН нь ариутгасан пирогенгүй физиологийн полинуклеотид бүхий гиалуроны хүчлийн гель. Энэ нь өнгө, үнэргүй өндөр наалдамхай усан ариутгасан гелийг нэг удаагийн 3.0 мл-ээр тариурт савлагдсан урьдчилсан дүүргэсэн бэлдмэл

Хэрэглэх заалт:
Режинов ПН нь нүдний эргэн тойрон, хүзүүний нарийн үрчлээг арилгах болон дух орчмын арьсны өнгөц хонхорыг дүүргэх арьсны дермас хэсэгт хийх зориулалттай урьдчилсан дүүргэсэн бүтээгдэхүүн
Хориглох заалт:
• Натрийн гиалуронат болон полинуклейтид хэт мэдрэг хүмүүс
• Жирэмсэн, хөхүүл эхчүүд
• 18 хүртэлх насныхан
• Халдварт өвчний үед
• Сорвижилт үүсэх онцлогтой хүмүүс
• Арьсны үрэвсэлт болон халдварт өвчнүүдийн (батга, герпес гэх мэт) тухайн хэсэгт
• Лазер эмчилгээ, арьсны үрэлт, пеелинг эмчилгээтэй хамт хэрэглэж болохгүй.
Хэрэглэх арга, тун:
Бэлдмэлийг эхлэхийн өмнө үйлчлүүлэгч хийлгэхэд тохиромжтой эсэхийг үнэлнэ. Бэлдмэлийг эхлэхийн өмнө өвчтөнд бүтээгдэхүүний талаарх мэдээлэлэл, заалт, хориглох заалт, гарч болзошгүй гаж нөлөөний талаар мэдэгдэх хэрэгтэй. Бэлдмэл хийх талбайг сайтар ариутгаж, ариутгасан талбайд хэрэглэх ба хэрэглэхийн өмнө бүтээгдэхүүнийг тасалгааны температурт 30 минут байлгана. Мөн арьсны хэрэглэх талбайд бүтээгдэхүүний хэрэглэх хэмжээ нь тухайн арьсны нөхцөл байдлаас хамаарна.
Анхааруулга:

  • Хэрэглэхийн өмнө бүтээгдэхүүн нь хүчинтэй хугацаатай, ариун чанар нь алдагдаагүй байх тул шалгах хэрэгтэй ба бүтээгдэхүүн нь зөвхөн нэг удаагийн хэрэглээнд зориулагдсан тул дахин ашиглахгүй.

Урьдчилан сэргийлэлт:
• Бүтээгдэхүүн нь нэг үйлчлүүлэгчид хэрэглэх зориулалттайгаар савлагдсан.
• Савлагаа нь гэмтсэн эсвэл онгойсон бол бүү хэрэглээрэй.
• Бүтээгдэхүүнийг байнгын суулгацтай хэсэгт хэрэглэж болохгүй.
• Бүтээгдэхүүнийг хэрэглэхдээ бусад бүтээгдэхүүнтэй хольж хэрэглэж болохгүй.
• Гиалуроны хүчил нь бензалконийн хлорид, дөрөвдөгч аммонийн давстай үл нийцнэ.
• Цус гоожимтгой өвчтөнүүд болон өмнөх 2 долоо хоногийн хугацаанд тромболитик антикоагулянтууд, тромбоцитын агрегацыг саатуулагч эмчилгээ хийлгэж өвчтөнүүдэд хэрэглэхгүй. Мөн тарилга хийлгэхийн өмнө аспирин, стероид бус үрэвслийн эсрэг эм, өндөр тунтай витамин С хэрэглэхээс зайлсхийнэ.
• Үйлчлүүлэгч эмчилгээний дараа дор хаяж 12 цагийн турш нүүр будалт хийхгүй байх, саун, турк ваннд орохгүй, наранд удаан хугацаагаар гарахгүй байхыг зөвлөнө. Мөн бэлдмэл хийлгэсэн газар гараар хүрэх, даралт үзүүлэхээс зайлсхийх хэрэгтэй.
Гаж нөлөө:
• Улайх, хавдах, өвдөх, загатнах, хөхрөх, хавдах, хатуурах, арьсны өнгө өөрчлөгдөх зэрэг шинж тэмдэг илэрч болно. Эдгээр нь хэдхэн хоног долоо хоног үргэлжилнэ.
Хадгалах нөхцөл, хугацаа:
Хайрцаг дээр дуусах хугацаа тэмдэглэгдсэн. Үйлдвэрлэгдсэнээс хойш 24 сарын хугацаагаар хадгална. 1℃-30℃ хэмд нарын шууд тусгалаас хол хөлдөхөөргүй газар хадгална.

Анхааруулга:
Бүтээгдэхүүний дуусах хугацааг шалгана уу.
Багцын бүрэн бүтэн байдлыг шалгана уу.

Зааварчилгаа:
Бүтээгдэхүүнийг процедурын өмнө онгойлгоно. Бүтээгдэхүүн нь нэг удаагийн хэрэглээ тул дахин ашиглаж болохгүй. Бүтээгдэхүүнийг зөвхөн эмнэлгийн мэргэжилтнүүд ашиглана.
Ариутгаж хэрэглэж болохгүй.
Норохооргүй газар хадгална.
1℃-30℃ хэмд хадгална.
Нарны шууд тусгалаас хол хадгална.
Мэргэжлийн эмчийн зөвлөмжийн дагуу хэрэглэнэ.
Савлагаанд гэмтэл үүссэн бол хэрэглэж болохгүй.
Эмчийн зөвлөгөө болон хайрцаг доторх заавартай танилцаж хэрэглэнэ.
Хуурай, уур ашиглан ариутган урьдчилан дүүргэсэн тариур бүхий тарилга

Энэ бүтээгдэхүүний сертификат байхгүй байна.

Режинов ПН 3мл
Режинов ПН 3мл
Neogenesis.co.kr
Тоо ширхэг:
-+